‘Цөөвөр’  хэмээх цагаагчин үхэр жил залууст ээлтэй жил байна  

XVII жарны 35 дахь он Цөөвөр хэмээх цагаагчин /төмөр/ үхэр жилийн хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 1-ний өдөр нь аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 12-нд тохиож байна.   Монголчууд бид гарч буй жилийн ерөнхий төлөвийг зурхайн олон зурлагаар зурж, шинжиж ирсэн уламжлалтай.

Жилийн өнгийг шороон үхрийн зурхайн зурлагаар үзвэл, залуус буюу дунд суудалтанд сайн, нялхас буюу түмэн олонд дунд, өвгөд буюу дээд суудалтанд муу ажээ.

Төрийн хууль цаазын хэрэгжилт сулрах ч улсын эдийн засаг сайжирна. Иргэдийн амьдрал ахуй тааруу, хямрал тэмцэл их болох нигуртай. Эрүүл мэнд сайн. Хот, суурин газар галын аюул гарч болзошгүй. Цас бороо элбэг, газрын шим арвижиж, тариа, хүнсний ногоо, хадлан бэлчээрийн гарц сайн, урт намар болж, буян хурж мал, эд агуурс дэлгэрэх аж.  Гарч буй жилийн ёгт нэрний тухайд Цөөвөр хэмээх цагаагчин үхэр жил гарч байна. Цөөвөр гэсэн үг нь оноосон ёгт нэр юм. Монголчууд бид жаран жилийн тооллын цаг тооны бичиг ашигладаг. Жишээ нь, 60 жил болоод нэг цагаагчин үхэр жил гардаг. Цагаагчин үхэр гэдэг нь махбодын тооллоор төмөр үхэр жил гэсэн үг.

Цагаан сар бол дэлхийн хаана ч байхгүй Монголчууд бидний уламжлалт их өв соёл юм.

 

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.