Дулааны худагт халуун усны хоолой задарч, гурван хүн амиа алджээ

Дулааны худагт халуун усны хоолой задарч, гурван хүн амиа алджээ. Тодруулбал, Баянгол дүүргийн V хороо, Экогийн 26 дугаар байрны хажуу талын “Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч, дотор нь байгаа хүмүүс гарч чадахгүй байна” гэсэн дуудлага өчигдөр 23:28 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид долоон км замыг туулан 23:38 цагт очиход халуун усны шугам задарч, гурван хүн нас барсан байдалтай байсан аж. Алба хаагчид  Баянзүрх дүүргийн харьяат иргэн 43 настай, эрэгтэй Э, 41 настай, эмэгтэй У, хэн болох нь тодорхойгүй нэг эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, тус дүүргийн цагдаагийн II хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.