"Си Жи Эс" эмнэлгээс найм, "Элизабет" хотхоноос дөрөв, өмнөх батлагдсан тохиолдлын хавьтал нийт 47 иргэнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгаанэы албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ, ЗӨСҮТ болон орон нутгийн вирус судлалын лабораториудад  18 мянга 871 хүнд шинжилгээ хийснээс 47 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Коронавирусийн идэвхтэй голомт болох "Монгол шир" компани, СБД-т байрлах гутлын цех, ББСБ, Сонгинохайрхан дүүргийн 21 хороолол дахь худалдааны төв, "Микс пицца"-тай холбоотой голомт тасрахгүй байна

Эдгээр тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болон тусгаарлах байранд байрлаж байсан хүнээс илэрсэн. Түүнчлэн “Элизабет” хотхоноос дөрөв, Си Жи Эс” хувийн эмнэлгээс найман тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь коронавирусийн шинэ голомт юм. Коронавирусийн идэвхтэй голомт болох "Монгол шир" компани, СБД-т байрлах гутлын цех, ББСБ, Сонгинохайрхан дүүргийн 21 хороолол дахь худалдааны төв, "Микс пицца"-тай холбоотой голомт тасрахгүй байна” гэв. Ингэснээр коронавирусийн батлагдсан тохиолдол  Улаанбаатарт 1284, кластер голомтод 1610, улсын хэмжээнд 2120 болж байна. Үүнээс 1546 иргэн буюу нийт батлагдсан тохиолдлын 73 хувь нь эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 53 иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Одоогийн байдлаар 561 иргэн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал маш хүнд нэг,  иргэн байна.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.