Талийгаач Э.Энхтөгс аав болон дүүгийн хамт Чингэлтэй дүүрэгт амьдардаг байжээ

Сүхбаатарын талбай дээр 34 настай эрэгтэй өөр дээрээ шатахуун асгаж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг дөнгөж сая буюу 2021 оны хоёрдугаар сарын 8-ны 13:32 цагийн үед гарсан талаар бид мэдээлсэн. Талийгаач 1987 онд Улаанбаатар хотод төрсөн, Э.Энхтөгс гэдэг хүн байсан бөгөөд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд аав болон дүүгийн хамт амьдардаг байжээ. Тэрээр 2004 онд ЭХТА-ийн 145.1 дэх хэсгээр торгуулийн ялаар шийтгэгдсэн. Долоон жилийн өмнө эхнэр хүүхдээсээ салсан бөгөөд удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан гэх мэдээлэл байна.

Тун удахгүй бид талийгаач юунаас болж, ямар шалтгааны улмаас өөрийгөө шатаах болов гэдгийг эргэн мэдээлэх болно.

 

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.