“Амгалан” амаржих газрын ажилтан, амаржих эхээс халдвар илэрчээ

Улсын хэмжээнд коронавирусийн 31 тохиолдол батлагдаж,  нийслэлийн “Амгалан” амаржих газарт шинэ голомт үүссэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн билээ. Тэрбээр “Амгалан” амаржих газрын 234 хүнд шинжилгээ хийхэд тус газрын сургалтын хэлтсийн ажилтан, амаржих эмэгтэй гээд хоёр хүнээс халдвар илэрлээ. Улсын хэмжээнд 1890 тохиолдол батлагдаж, 1398 нь эдгэрсэн. Одоогийн байдлаар 479 хүн эмчлүүлж байгаа бөгөөд хөнгөн 395, хүндэвтэр 82, хүнд нэг, маш хүнд нэг хүн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд зургаан хүн эдгэрч, гэртээ харьлаа” гэв.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.