А.АМБАСЭЛМАА: 31 тохиолдол батлагдаж, Улаанбаатарт дахин хоёр том голомт үүслээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 31 тохиолдол батлагджээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Ховд аймагт нийтдээ 16960 хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүнээс 31 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Халдварын тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Улаанбаатар хотод шинээр хоёр том голомт үүслээ. “Монгол шир” ХХК-ийн 18 ажилтан, нийслэлийн “Амгалан” амаржих газраас хоёр тохиолдол батлагдлаа. Харин үлдсэн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байна” гэв.

 

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.