221 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн 136 дуудлага иржээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр нийт 1490 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1264 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 136 байсан аж. Мөн хулгайлах гэмт хэрэг 17, гэмт хэргийн шинжтэй 61 үйлдэл бүртгэгдсэн байна. Согтуугаар автомашин жолоодсон 42, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 123, хүний биед халдсан 72, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 80 тохиолдол бүртгэгдсэн аж. Харин 221 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 110 тохиолдол гарчээ.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.