Л.МӨНХТҮШИГ:ӨЧИГДРИЙН НИСЛЭГЭЭР ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНТАЙ ТАВАН МОНГОЛ ИРГЭН ИРСЭН

 

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

БНСУ-аас буцах хүсэлтэй иргэдийг нэгдүгээр сарын 15-нд татаж авна. 11-р сарын нислэгээр ирэхээр тийзээ баталгаажуулаад байсан 150 орчим иргэнийг татаж авна. Өчигдрийн нислэг карго нислэг байгаагүй. АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ томилолтын хугацаа нь дууссан ажилтнуудаа буцаах, оронд нь ажиллах ажилчдыг авчрах хүсэлтээ удаа дараа тавьж байсан. АНУ-ын талаас Монгол иргэдийг авч ирэх онгоцонд суудал авахгүйгээр МИАТ компанийг дэмжиж, онгоц хөлсөлж, ЭСЯ-ны 30, НҮБ-ын гурван ажилтан, манай улсын таван иргэн ирсэн.

Таван иргэний хувьд:

  • Хоёр Монгол иргэний хувьд  Солонгос руу нэвтрүүлэхгүй 10 гаруй хоног болсон байсан хоёр хүн ирсэн.
  • Нэг хүн нь БНСУ руу эмчлүүлэхээр явсан хүнийг хүргэж өгсөн эмч буцаж ирсэн.
  • Хоёр хүн нь хүнд өвчтөний сахиур хийж байгаад ирсэн.

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.