Шүүхээс С.Баярцогтын 10 жилийн ялыг 4.8 жил болгон өөрчилжээ

Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заардах шатны шүүх хурал өчигдөр эхэлж, орой нь түр завсарласан. Шүүх хуралдаан өнөөдөр 09.00 цагаас үргэлжилж шүүх бүрэлдэхүүн шийдвэр шийдвэр гаргалаа. Тодруулбал, шүүхээс С.Баярцогтын 10 жилийн ялыг 4.8 жил болгон өөрчилж, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарт 1.3 жилийн ял оноожээ.

Анхан шатны шүүхээс тэднийг “Оюу толгой” төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан буруутайд тооцсон юм.

 

 
 

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.