М.Энхсайханы 10 сая ам.долларт лиценз зарсан байж болзошгүй баримт цацагдав

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан М.Энхсайханд 4,6 жилийн хорих ял оноосон билээ. Мөн түүнийг Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, Эрчим хүчний яаманд хохирол учруулсан гэх 55 сая төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан билээ. Харин саяхан болж өндөрлөсөн Давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн юм.

Тэгвэл өнөөдөр Paparazzi.mn сайт М.Энхсайхан 10 сая ам.долларт манай улсын зарим лицензыг БНХАУ-ын зарим иргэдэд зарсан байж болзошгүй баримтыг дэлгэсэн байна.

Тус бичлэгт М.Энхсайхан, түүний хүү гэх Э.Батзул, БНХАУ-ын иргэн Шүн нар байх бөгөөд, бичлэгт  орчуулагчаар дамжуулан БНХАУ-ын нэгэн иргэн “10 сая ам.доллар миний бизнесийн хэмжээнд хамгийн их мөнгө оруулж байгаа хэрэг биш, хамгийн гол нь сайд таны албан тушаалтай хамтран ажиллах бол миний гол зорилго байгаа юм” гэжээ.

Учир нь цаг хугацааны хувьд М.Энхсайхан Монгол улсын сайдаар ажиллаж байх үе тус яриа болж байсан байж болзошгүй байна. Тодруулбал, тэрээр Ч.Сайханбилэгийн засгийн газарт Монгол Улсын Сайд хэмээх албан тушаалд томилогдон ажиллаж байсан билээ.

Эх сурвалж: Isee.mn

 

offshore.mn

http://offshore.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.