Жолооны үнэмлэх хэвлэлт хэвийн үргэлжилж байна

 

Жолооны үнэмлэх хэвлэлт хэвийн үргэлжилж байна

Энэ долоо хоногт 14 мянга гаруй үнэмлэх хэвлэнэ

Жолооны үнэмлэх хэвлэж эхэлсэн талаар бүртгэл хяналтын төвөөс мэдээллээ.  Коронавирусний халдвар гарсантай холбоотойгоор бэлдэц тасарч, хэвлэх ажил зогсоод байсан. Харин тусгай үүргийн нислэгээр 300 мянган бэлдэц оруулж ирэн, 30 гаруй мянган иргэний захиалсан үнэмлэхийг хэвлэх ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байна.

Жолооны үнэмлэх хэвлэлт хэвийн үргэлжилж байна

Наймдугаар сарын 15-наас эхлэн өдөрт 2 мянган жолооны үнэмлэх хэвлэж байна. Учир нь бэлдэц тасарсны улмаас 30 мянган үнэмлэхний захиалга хуримтлагдаад байсан. Үүнээс 17 мянга орчмыг нь хэвлэж дуусчээ. Одоо үлдсэн 14 мянган үнэмлэхийг энэ 7 хоногт багтаан хэвлэхээр төлөвлөжээ.

Жилд 200-230 мянган жолооны үнэмлэх хэвлэдэг байна

Бүртгэл хяналтын төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Пүрэвдорж “Наймдугаар сард жолооны курс төгссөн иргэдийн жолооны үнэмлэх болон есдүгээр сард хаяж үрэгдүүлсэн болон солиулахаар өгсөн иргэдийн жолооны үнэмлэх хүлээгдэж байгаа. Бид жилдээ 200-230 орчим жолооны үнэмлэх хэвлэдэг. Үүний 60-70 орчим мянган нь үнэмлэхээ солиулахаар хаяж гээгдүүлсэн тохиолдол эзэлдэг. Мөн 30 орчим мянган иргэн ангилал ахиулдаг гээд тооцож үзвэл нэлээд ачаалалтай байдаг. Бүүр тодруулбал, иргэд жолооны үнэмлэхээ сольсон болон зарсан машиндаа үлдээн эсвэл суудлын завсраа гээчхээд манай төвд хандан захиалгаа өгчхөөд буцаж авдаггүй тохиолдол их байдаг. Гэтэл тухайн иргэний захиалсан жолооны үнэмлэх хүчинтэй болсон байдаг учраас хуучин олсон үнэмлэх нь хүчингүй болсныг мэдэхгүй явсаар цагдаагийн байгууллагад торгуулах эрх зүйн үндэс болдог”

Жолооны үнэмлэх хэвлэхэд жилд улсын төсвөөс 1.8-2.2 тэрбум төгрөг зарцуулдаг

Харин энэ өрөөнд 2019 онд захиалаад , эзэд нь ирж аваагүй  8 мянган жолооны үнэмлэх байна.  Замын хөдөлгөөний дүрэмд үнэмлэхгүй жолоо баривал торгуулийн хариуцлага хүлээлгэх учраас үнэмлэхээ авахыг санууллаа. Хэрвээ өөрийн биеэр авч амжихгүй бол шуудангийн хаягаар хүргүүлж болно. Жолооны үнэмлэхдээ иргэд хайхрамжгүй ханддаг нь энэ байдлаас харагдаж байгааг бүртгэл хяналтын төвийн мэргэжилтэн хэллээ. Учир нь нэг ширхэг жолооны үнэмлэх хэвлэхэд иргэнээс гадна улсаас санхүүжилт гардаг. Жилд 1.8-2.2 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулдаг учир, бичиг баримтдаа гамтай байхыг зөвлөлөө.

2021 оны VII сар хүртэл жолооны үнэмлэх хэвлэх, бэлдэцтэй байна

Жолооны үнэмлэх хэвлэлт хэвийн үргэлжилж байна

Жил бүр жолооны үнэмлэхний бэлдэц дуусдаг байв. Үнэмлэхний бэлдэц хариуцах компанийг тендэр зарлан шалгаруулдаг байсан нь цаг хугацаа алддаг, мөн багагүй маргаан, асуудал дагуулдаг байсан. Харин энэ жилээс шууд худалдан авалтыг үйлдвэрээс нь хийдэг болсон юм. Гэсэн коронавирусний халдвар гарсны улмаас хэвлэх ажил зогссон. Одоо 300 мянган бэлдэц оруулж ирсэн тул 2021 он дундаа ортол бэлдцийг хангалттай нөөцөлсөн гэлээ. Жолооны үнэмлэхний захиалгыг Дүнжингарав худалдааны төв болон Драгон төвд авч байна.

offshore.mn

http://offshore.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.