МОНГОЛ ЭРДЭМТНИЙ БҮТЭЭЛ ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭХ СУДАЛГААНЫ СЭТГҮҮЛД ХЭВЛЭГДЛЭЭ

 Монголын нэгэн залуу эрдэмтний бүтээл дэлхийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүл "Nature: Communications Materials"-д хэвлэгдлээ. Түүний бүтээл шинэ төрлийн нарны зайн тогтворжилтын асуудлыг шийдэх тухай ажээ. Судалгааны үр дүн нь өдгөө энэ чиглэлийн дэлхийд тэргүүлэх бүтээлд тооцогдоод байгаа юм. Тэр бол Шинэ Монгол технологийн дээд сургуулийн магистрын хөтөлбөрийн анхны төгсөгч Т.Ганбаатар юм. Тэрбээр Японы Кьюшүгийн их сургуульд докторантаар амжилттай суралцаж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн залуу судлаач, эрдэмтдийн нэг болж буй Т.Ганбаатарт баяр хүргэж, эрдмийн ажилд нь амжилт хүсье! Түүний цахим хуудсандаа байршуулсан сэтгэгдэл болоод өгүүллийн зургийг хавсаргалаа. “Ваав. Найчэр-ийн салбар сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэл маань ердөө 2 өдрийн дотор 1000 дээш уншилт авчээ. Шинэ төрлийн нарны зайн чиглэлээр бичсэн юм. Тогтворжилтын асуудлыг нь шийдсэн. Үр дүн нь одоогоор дэлхийн бэст гэж бодож байна. Энэ ажлаараа олон улсын хуралд оролцож, шилдэг ханын илтгэлээр шалгарч байлаа. Олон хүний тус, дэмжлэгээр ийм сайхан боломжтой газарт сурч, судалгаа хийх боломж гарч байлаа. МУИС-д анх сурч байхад энэ чиглэлд хөтлөн оруулсан хүмүүс бол Chimed Ganzorig Tuka Tulgaa Battsengel Baatar Bolormaa Gendensuren нар юм. Мөн Шинэ Монгол Технологийн Дээд Сургуульд сурч, ажиллах мөн Япон улс руу ирэх боломжийг олгосон хүмүүс бол Chimed Ganzorig Galbadrakh Janchiv Buyanjargal Shirnen Baigalimaa Jambaljav Bolormaa Erkhembayar Bold Enkh-Amgalan багш нар Шинэ Монголын багш удирдлагууд билээ. Японд ирээд энэ салбараа ер мэдэхгүй будилж байхад Munkhbayar Batmunkh маш их тусалсан шүү. Энийг яаж хийх үү гээд л бичлэгээ хийгээд л явуулдаг байлаа. За мөн Японд ирээд гэр бүлийн амьдралдаа санаа бараг тавиагүй дээ эхний 2 жил. Ард мааны асаалттай танк миний гэр бүл байлаа Batchimeg Jadambaa Jadamba Dalai. Би зөвхөн ажлаа хийнэ. Заримдаа тасралтгүй 36 цаг ажиллаж байлаа. Гэртэйгээ 2 хон км зайтай амьдарч байсан ч гэсэн хоолоо гэрээсээ авчруулаад лабораториосоо гардаггүй байлаа. Аав ээж, ах дүү нар маань хол амьдарч байгаа ч хүүгийнхээ төлөө цайны дээжээ өргөөд уул усандаа залбираад л сууж байгаа Түмэн-Ѳлзий Дүндорж Түмэн-Ѳлзий Дүндорж Begz Nyamsuren. Мөн байнга тусалж дэмжиж байдаг сайхан найзууд Gantugs Atarsaikhan Khongorzul Erdenechuluun Hurlee Gankhuu Tamir Battogtokh байнаа. Би биш тэд манай гэр бүлийн ажлыг маш сайн мэддэг байлаа хэхэ. За тэгээд Та бүхэнд бүгдэд маш их баярлалаа.Итгэлийг дааж, хичээнээ.”

offshore.mn

http://offshore.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.