УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг албадан ирүүлэхээр болжээ

УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг АТГ-аас өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгаж байсан. Улмаар прокурорын байгууллагаас мөрдөн байцаалтын явцад саад учруулсан үндэслэлээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барьсан ч гишүүд хамгаалж үлдэж байсан билээ. Гэвч одоог хүртэл мөрдөн байцаалтад саад учруулж байгаа тул шүүгчийн захирамжийн дагуу албадан ирүүлэх ажиллагааг зохион байгуулахаар болжээ.

Сануулахад, УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХК-д 950 сая төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээл авахдаа барьцаагүйгээр олгохыг хүсээд, аливаа эрсдлийг гишүүний хувиар хариуцахаа мэдэгдэж байжээ.

 

offshore.mn

http://offshore.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.