Б.Мөнхцэлмэг: Ц.Нямдорж туслахдаа хоёр өрөө орон сууц авч өгсөн

"Бид уучлахгүй" хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг авлигын гэмт хэрэгтэй холбоотой 96 хуудас бүхий материалыг УЕП-т хүлээлгэн өглөө. 

Энэ талаар тэрбээр "Өнөөдөр бид АТГ-т баримтаа шалгуулахаар өглөө. ХЗДХЯ-ны дарга нар, удирдах албан тушаалтнууд авлигын эсрэг хууль, ашиг сонирхлын хууль, худалдан авах ажиллагааны хуулийг зөрчсөн 96 хуудас баримт бидэнд байна. Тус яам дотоод засвартай холбоотой худалдан авалт хийхдээ тендер зарладаг.

Гэтэл 300, 400 гаруй сая төгрөгний худалдан авалтыг тендергүй хийсэн. Үүнтэй холбоотойгоор Авлигын эсрэг хуулийн 7.1.8-д заасанчлан зургаан сарын орлоготой тэнцэхүйц хөрөнгө нь огцом өссөн, үүнийгээ тайлбарлаж чадахгүй бол үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

Хууль зүйн яамны 13 нийтийн албан тушаалтны хөрөнгө огцом өссөн байгаа юм. Төсөвт суугаагүй мөнгөөр барилга барьдаг, очоод мэдээлэл авъя гэхээр хөөгөөд явуулдаг. Хууль зүйн яаман дээр очоод үзээрэй. Мэдээлэл өгч чадахгүй болохоор нээлттэй байхаас татгалздаг. Даргын туслах болчихоороо хоёр өрөө байр авахад амархан. Ардын хүүхэд болохоор гадаад явж,  зүтгэж олдог" гэлээ.

Г.Тэмүүлэн

Эх сурвалж: Өнөөдөр сонин 

offshore.mn

http://offshore.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.