Лиценз нэртэй алгын чинээ цаасаар Эх орноо худалддаг Б.Ганхуяг гэж хэн бэ?

Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эмх замбараагүй олгосноос үүдэж манайд лицензийн наймаа газар аваад удаж байна. Лицензийн наймаагаар гаршсан этгээдүүд үйлдвэрлэл явуулж, үйлчилгээ эрхлэхийн зовлонгүйгээр амархан баяждаг.

Тэгвэл бүр лиценз нэрээр хоосон газрыг А4-ийн цаасан дээр хэвлэж зардаг “дархлагдсан” нөхөр байна гэнэ. Уг нь газрын доор байгаа баялгийг төрийн тамгаар баталгаажуулж, дараа нь хайгуул хийх эрх нь олгогддог. Гэтэл төрийн тамгын дардасаас эхлээд бүх баримт нь худал А4-ийн цаасыг лиценз хэмээн  нааш цааш нь зохицуулдаг “гаршчихсан” нөхрийг гадна, дотны бусад “лицензчид” андахаа болиод удаж байгаа гэх.

Тэрээр МАНАН-гийн эд, эс гэгддэг Б.Ганхуяг гэх эрхэм лицензийн наймаагаар олон жил дагнасан нэгэн бөгөөд сүүлдээ хоосон газрыг хэдэн арван саяаар дамлан зарж, дараа нь Х лиценз гаргуулж өгөх нэрийдлээр дахин мөнгө салгадаг хэмээн учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.

Монгол хүн Монголын баялаг, нэгэн эд эс нь байх ёстой. Гэтэл Монгол хүн эх орноо зардаг, тэр дундаа нэгнээ хулхиддаг цөвүүн цаг иржээ.

Лиценз нэртэй А4-ийн цаасыг хэдэн жил нааш цааш болгохдоо подхийтэл баяжсан гэдэг Б.Ганхуягийг харамсалтай нь ямар ч хууль хяналтын байгууллага шалгадаггүй гэдэг.

Ер нь эдгээр лиценз нэртэй алга дарам А4-ийн цаас зардаг наймаачдыг холбогдох Хууль хяналтын байгууллага нь анхааралдаа авахад буруудахгүй болов уу.

У.МАНДАХ


URL: http://www.fact.mn/416049.html

offshore.mn

http://offshore.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.