Засаг ноёнтон албан тушаалаа урвуулан ашиглажээ

Аймгуудын Засаг дарга нар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах явдал байсаар байна. Тэдний нэгэн тод жишээ бол  өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил болчхоод байгаа.

Түүнийг АТГ-аас алт олборлогчдод  зөвшөөрөл олгоход нөлөөлж,  алт олборлогчидтой хууль бус гэрээ байгуулсан Ерөө сумын Засаг дарга нарын хэрэгт хамаатуулсан өнгөрөгч оны 10 дугаар сараас шалгаж байв.

Тэгтэл түүний эл хэрэг сүүлдээ  Монгол орны ховор ургамлын жагсаалтад багтсан Дэрвэгэр жиргэрүүг хууль бусаар борлуулсан гэх хэрэгт буруутгаж байгаа болж таарав.

Ингэхдээ мөн л албан тушаалаа урвуулан ашигласан болж  таараад байгаа юм. Хэргийг тодруулбал, тус  аймгийн хууль хяналтын байгууллагынхан Сэлэнгэ аймгийн хэд хэдэн сумын нутгаас Дэрвэгэр жиргэрүүг  түүж бэлтгэсэн хүмүүсийг саатуулж, ургамал болон багаж хэрэгслийг хурааж улсын орлого болгож, дуудлага худалдаагаар борлуулсан байна. Ингэхдээ тэрбээр зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн бөгөөд танил талынхаа аж ахуйн нэгжид зарсан гэх үндэслэл байгаа  тул буруутгаж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээллээр их хэмжээний буюу олон тонн Дэрвэгэр жиргэрүүг худалдсан байж болзошгүй гэж шалгаж байгаа юм байна.

Мөн Засаг дарга Ш.Оргилтой хамт Засаг даргын харьяа хэд хэдэн агентлагийн удирдах албан тушаалтныг ч шалгаж байгаа ажээ.

Эрхэм Засан ноёнтныг олборлолт хийхийг хуулиар хориглосон газарт 90 орчим  ААН-д алт олборлох эрх өгч тэдгээр байгууллагуудын үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хохирол учирсан гэж үзэж байгаа юм байна. 

Өнгөрөгч оны 10 дугаар сарын дундуур Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг Улаанбаатар хотод ажлаар явж байх АТГ-аас саатуулж, улмаар Сэлэнгэ рүү дагуулж яваад өрөөнд нь болон гэрт нь нэгжлэг хийлээ. АТГ-аас түүнийг авлига, хээл хахууль авсан гэх хэрэгт ийнхүү сэжиглэн шалгаж, саатуулахаар боллоо” гэх мэдээлэл гарч байсан нь өнөөдөр ийнхүү үнэнд гүйцэгдэв бололтой.

Эх сурвалж: Erennews.mn

offshore.mn

http://offshore.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.