Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр шороон шуургатай байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 08-09-нд шилжих шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-3.0мм, 09-ний өдөр Баян-Өлгийн зарим, Увс, Ховдын баруун сумдын нутгаар 0.0-8.0 мм бороо, нойтон цас, цас орж, Монгол-Алтайн уулархаг нутгаар цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Нутгийн нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.  Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -6…-11 градус, Алтайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Завхан, Заг-Байдраг голын эхээр +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.

offshore.mn

http://offshore.mn
© 2026 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.