Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэллээ. Монгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилга, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” бодлогыг хэрэгжүүлж, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдэд тулгарч буй саад бэрхшээлийг үе шаттай арилгаж байгаа. Төрийн оролцоог оновчтой болгон, хувийн хэвшлийн бүтээлч хүч, хөрөнгө оруулалт, бүтээмж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа гэлээ.
Эдийн засгийн эрх чөлөөний багц хуулийг батлан хэрэгжүүлснээр хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, маргааныг олон улсын арбитраар шийдвэрлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх болсон гэдгийг онцлов. Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт татах боломжийг өргөжүүлэх, зарим салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын хязгаарлалтыг үе шаттай бууруулах зэрэг бизнесийн орчны шинэ боломжууд нээгдэж байна гэдгийн хэллээ.
offshore.mn