2026 оны 09 дүгээр сарын 01-03-ны өдрүүдэд 120 вагон 7,200 тонн АИ-92 автобензин орж ирсэн байна. Тухайлбал, Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөд рүү 28 вагон буюу 1,672 тонн АИ-92 автобензин, 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын 93 ШТС-руу 976 тонн, орон нутгийн 54 ШТС-руу 634 тонн АИ-92 автобензиний ачилт гарсан талаар Засгийн газраас мэдээллэв.