Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр наймдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн, 30 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байна. Зуншлага муу байгаа нутгийг аймгаар нь авч үзвэл Сүхбаатар, Дундговийн зарим, Өмнөговийн цөөн, Ховд, Говь-Алтай, Хэнтийн ганц нэг сумын зарим хэсэгт хамаарч байна. Харин Архангай, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнод аймгийн нийт нутаг, мөн Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Төвийн ихэнх нутгаар зуншлага сайн байна. Түүнчлэн Завхан, Баянхонгор, Хэнтийн зарим, Баян-Өлгий, Ховд, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумын нутгаар зуншлага сайн байгаа бол бусад нутагт дунд зэрэг байна. Өмнөх арав хоногийн мэдээлэлтэй харьцуулахад Завхан, Баянхонгор аймгийн ганц нэг сумын нутгаар зуншлагын байдал бага зэрэг муудсан байгаа аж.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
offshore.mn