Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы тушаалаар философич С.Молор-Эрдэнэ тэргүүтэй зарим иргэний талаарх мэдээллийг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Тодруулбал, тэднийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж, гутаан доромжилсон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгах шаардлагатай гэж үзсэн байна. Үүнтэй холбогдуулан Тагнуулын байгууллагаас С.Молор-Эрдэнийг саатуулсан гэх мэдээлэл цахим орчинд тархжээ. С.Молор-Эрдэнэ нь өмнө нь олон нийтийн сүлжээнд Монгол үндэстэн, Чингис хааны түүхтэй холбоотой байр сууриа илэрхийлж, маргаан дагуулсан мэдэгдлүүд хийж байсан. Түүнчлэн тэрбээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Иргэний зориг-ногоон нам (ИЗНН)-аас нэр дэвшин өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: ergelt.mn
offshore.mn