Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо

“Эрчим хүчний салбарын цахим шилжилт, ухаалаг хэрэглээ” өдөрлөгт Ерөнхий сайд Н.Учрал оролцон, салбарын шинэчлэлт, шилжилт, чөлөөлөлтийн явцтай танилцаж аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзав.

Иргэн бүр эрчим хүчний хэрэглээгээ хянах, хэмнэх, удирдах боломж бүрдэж буйг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ. 

“Хэрэглэгчийн хяналт хамгийн шударга, хамгийн их хүч. Хэрэглэгчийг үйлдвэрлэгч болгох цахим шилжилт эхлүүлж байна. Энэ бол бодлогын эргэлт, салбарын цахим шилжилт юм” гэлээ. Мөн “Бусдаас гал гуйдаг импортын дарамт суларна. Хүлэмжийн хийн ялгарал буурна. Хамгийн чухал нь Монголд бүтээгдсэн үнэ цэнэ, Монгол Улсад үлдэх өгөөж нэмэгдэнэ. Эрчим хүчний шинэчлэл товчлуур дараад шийдэгдэхгүй.  Хариуцлага,  хөрөнгө оруулалт, шударга өрсөлдөөн хэрэгтэй. Иргэний оролцоо хэрэгтэй”-г Ерөнхий сайд онцлов. 

offshore.mn

http://offshore.mn
© 2026 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.