Засгийн газар бүрдээгүй байгаа тул өнөөдөр ХУРАЛДАХГҮЙ

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг билээ. Харин энэ долоо хоногийн тухайд Ерөнхий сайд асан Г.Занданшатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул түүний Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Тэгвэл шинэ Ерөнхий сайдаар Н.Учрал томилогдсон ч одоогоор Засгийн газраа бүрдүүлж амжаагүй байгаа тул өнөөдөр Засгийн газар хуралдахааргүй болж байна.

offshore.mn

http://offshore.mn
© 2026 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.