Гишүүдийн ёс зүйн асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" утга бүхий хуулийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн. Тэгвэл дээрх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг энэ долоо хоног шийдвэрлэх аж.
Тодруулбал, лхагва гарагийн 09.00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор, баасан гарагийн 10.00 цагаас УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэх юм байна.
offshore.mn