АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 110 УДААГИЙН ДУУДЛАГААР 14 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.03.23-2026.03.29/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 42 суманд аюулт үзэгдэл, ослын 110 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
 
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид нийт 14 иргэний амь насыг авран хамгааллаа.
 
Нийт дуудлагын 87 нь обьектын гал түймэр, 5 нь ой, хээрийн түймэр, 4 нь шар усны үер, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

offshore.mn

http://offshore.mn
© 2026 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.