УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулиар парламентын үйл ажиллагааны хэм хэмжээ, дүрэм журмыг зохицуулчихсан юм. УИХ-ыг бүрдүүлж байгаа намын бүлгүүд болоод УИХ-ын гишүүд чуулганы хуралдаан болоод УИХ-ын үндсэн бүтцийн байгууллага болох байнгын, дэд хороо, ажлын хэсгийн хуралдаануудад бүрэн суух үүрэгтэй. Энэ дагуу л асуудлууд нь яригдаад явж байгаа гэж хэлмээр байна.
Бүлэг дотор эв нэгдлийн эсхүл санал бодлын зөрчилдөөн үүсээд асуудлуудаа хүндрүүлээд байгаа зүйл байхгүй. Тодорхой цаг үеийн нөхцөл байдалтай уялдаад бүлгийн гишүүд дунд гадаад болон дотоод арга хэмжээнүүдэд оролцож байгаа болон эмнэлгийн чөлөөтэй хүмүүс ч байна. Өнгөрөгч долоо хоногийн чуулганы хуралдааны ирц хүрээгүй өдөр манай намын найман гишүүн эрүүл мэндийн шалтгаантай байсан. Энэ долоо хоногийн чуулганы ирцийг бүрдүүлэхэд гишүүдийн албан томилолтуудыг цуцлах байдлаар ажиллана.
offshore.mn