Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлгийг Дархан хотод явууллаа

Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 22 тоот захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг өнөөдөр (2026.03.23) Дархан-Уул аймагт ажиллаж “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Тус аймгийн хувьд тусгай зөвшөөрлийг 28 төрлийн үйл ажиллагаанд, энгийн зөвшөөрлийг 10 төрлийн үйл ажиллагаанд олгодог бөгөөд зөвшөөрөл олгохтой холбоотой үүсдэг асуудал, хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдлын талаар хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Дархан-Уул аймгийн хэмжээнд зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага, хуулийн этгээдээс гадна зөвшөөрөл эзэмшигч, хүсэлт гаргагч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцон өнөөгийн байдлыг илтгэж, санал, хүсэлтээ илэрхийлэв.  

offshore.mn

http://offshore.mn
© 2026 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.