"BTS" хамтлагийн тоглолт "Netflix" чартыг тэргүүлэв

Өмнөд Солонгосын алдарт "BTS" хамтлаг энэ сарын 21-нд “The Comeback Live” тоглолтоороо шүтэн бишрэгчидтэйгээ золгосон. Сөүл хотод болсон уг тоглолтыг 100 мянга гаруй шүтэн бишрэгч нь үзсэн бөгөөд "Netflix" платформын шууд дамжуулалтыг 190 орны фенүүд нь үзэх боломжтой байсан. Тэгвэл өнөөдөр (2026.03.23) гарсан мэдээллээр, платформоор шууд дамжуулж байсан тоглолт нь дэлхийн 77 оронд хамгийн их үзэлттэй контент чартын нэгдүгээр байрыг эзэлжээ. 

offshore.mn

http://offshore.mn
© 2026 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.