ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.03.26/ хуралдаж, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төсөл, УИХ-ын гишүүдэд зориулсан E.parliament.mn платформын танилцуулга, мэдээллийг сонслоо. 

ГБХНХ-ын сайд Т.Аубакир өнөөдрийн байдлаар 135 мянга орчим иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон. Одоогоор 80 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал үүссэн. Гэтэл үүнийг зохицуулж байгаа хууль эрх зүйн орчин манай улсад байхгүй. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг баталснаар ажил олгогчид хүний нөөцийн шинэ бодлого хэрэгжүүлэх ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мөн урт хугацааны дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлж байгаа юм. Хувийн нэмэлт тэтгэврийн сангуудыг хөгжүүлснээр төвлөрсөн мөнгийг дахиад өөр бусад салбар руу хөрөнгө оруулалт хийх, шинэ хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй болж байгаа юм. Түүнчлэн хувийн нэмэлт тэтгэврийн санд бий болсон даатгуулсан, төлсөн шимтгэлээ өвлүүлэх боломж бүрдэж байгааг тодотголоо. 

offshore.mn

http://offshore.mn
© 2026 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.