BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ

БНСУ-ын алдарт BTS хамтлаг гурван жил есөн сарын дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирэлтээ хийлээ. Хамтлагийн долоон гишүүн цэргийн алба бүрэн хааж дууссаны дараа хийж байгаа тус эргэн ирэлт дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа юм. Arirang бүрэн хэмжээний цомог нь нийт 14 дуутай бөгөөд цомгийн гол дуу нь “Swim” билээ.

BTS хамтлаг эргэн ирэлт, аялан тоглолттойгоо холбоотойгоор гуравдугаар сарын 21-нд БНСУ-ын  Гванхуамүн талбайд үнэгүй тоглолт хийхээр болсон билээ. Тус тоглолтыг Netflix шууд дамжуулан үзүүлэх бөгөөд тоглолтын арын албанд нийт 15 мянга гаруй хүн ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий. Мөн Сөүл хотын захиргаа BTS-ын эргэн ирэлтийг угтан Сөүлийн 15 дурсгалт газрыг гэрэлтүүлнэ гэдгээ зарласан ба үзэгчдийн аюулгүй байдлыг хангахаар сайтар анхаарч ажиллаж байгаа талаараа мэдээлсэн юм.

offshore.mn

http://offshore.mn
© 2026 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.