Н.Учрал: Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэхгүй

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Олон улсын геополитикийн байдал, олон улсын худалдааны нөхцөл хүндэрч байгаатай холбогдуулан үнийн өсөлтөөс сэргийлэх, инфляцын өсөлтийг хязгаарлах зорилгоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нар, бүх төрлийн зөвлөл, хороо, комиссын дарга нарт үүрэг болгосон. Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоодог бүх төрлийн татвар, хураамжийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхыг бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд зөвлөлөө.

offshore.mn

http://offshore.mn
© 2026 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.