Японы Хоккайдо мужийн хамгийн том хот Саппород хоёрдугаар сарын 7-ны өдөр цасны баяр боллоо. Тус улс 1974 оноос хойш цасан баримлын олон улсын тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн есөн улс, бүс нутаг, хотоос ирсэн цасан барималчид өрсөлддөг томоохон арга хэмжээ билээ. Энэ удаагийн фестивальд оролцсон нийт уран бүтээлчдийн бүтээлээс шүүгчид өчигдөр буюу хоёрдугаар сарын 7-ны өдөр ялагчийг тодруулснаас Монгол Улсын уран бүтээлчид тэргүүн байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.
offshore.mn