Улаанбаатар хотод дөрвөн эгнээ бүхий нийт 58.8 км үргэлжлэх Шинэ тойрог замыг нэг болон хоёрдугаар тойрог замтай барихаар төлөвлөжээ. Тус замын хурдны замын урьдчилсан трасс гарсан бөгөөд шинээр барих авто зам, гүүрэн байгууламжууд тойрог замтай холбогдох юм байна. Өөрөөр хэлбэл, тойрог замын төгсгөлөөс зогсохгүйгээр буюу гэрлэн дохиогүй зорчиж, баруун талдаа Нисэхийн хурдны замтай, зүүн талдаа Төв аймаг руу туннелээр холбогдох юм байна.
"Зургаадугаар сард тойрог хурдны замын ТЭЗҮ эцэслэн боловсруулагдаж, холбогдох мэргэжлийн зөвлөлүүдээр хэлэлцүүлнэ. Санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэнэ" гэж хотын дарга мэдэгдэв.
offshore.mn