Монголын ард түмний бухимдал дээд зэрэгтээ буцалж байна. 1990 оны хавар ард түмэн эрх чөлөөгөөр цангаж хонхны дуунд омогшин жагсаж байсан бол одоо төрд нүүрлэсэн төрөл бүрийн хулгайг арилгах эздэд нь хариуцлага тооцохыг хатуу шаардан эсэргүүцсээр байна. Илрээд байгаа нь нүүрсэний хулгай болохоос яг үнэндээ бүх хулгайн үндэс нь төрийн албаны хулгай гэдэгтэй хэн ч маргахгүй юм. Энэ хулгайг эрхтэн дархтан л хийж чаддагаараа илүү аюултай юм.
Ялангуяа МАН-ын дангаар эрх барьж байгаа сүүлийнжилүүдэд цүнх баригч, төрөл садан, найз нөхөд,нутаг нугынханаа төрийн байгууллагын салаа мөчир бүрт байршуулан 60 тэрбум, жижиг дунд үйлдвэрийн сан, концесс, хөгжлийн банкны луйвар, нүүрсний, төмөр замын гэх тодотголтой хулгайн хэргүүд ар араасаа илрэн ард түмэний аж амьдралыг сайжруулах хөрөнгтийг ховх хамсан байдаг.
Харамсалтай нь Улсын Их хурлын гишүүд, сайд дарга нарэдгээр хулгай луйврыг гүйцэтгэхэд манлайлан оролцсон байдаг.
Улсын Их хурлын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, ДСарангэрэл, Н.Энхболд, нарын төрсөн хүүхдүүд дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Агентлагийн дарга, газрын дарга гээд л төрийн албыг төрлийналба болгосон сүлжээний дараалал маш урт үргэлжлэхээр байна.
Товчхондоо хэлбэл “Хууль дээдлэх, захирагдах, тэгш байдал хангах, шударга ёс тогтоох” гэсэн үгнүүд хий хоосон лоозон болжээ. Төрийн албыг төрөл садан найз нөхдийн сүлжээгээр торолсоны цаана авилгын сүлжээ цэцэглэх шимт хөрс бий болдог байна.
Сүүлийн үеийн нүүрсэний хулгайн илэрсэн зөрчлүүдээс харахад Эрдэнэс таван толгойг Улсын Их хурлын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй хэсэг залуучуудад өгсөнөөс болж энэ компанийалбадтөрөл найзуудаар дүүрч ямар ч хяналтгүй дураараа дургиж дун чөмгөөрөө наргиж яваад шоронгийн хаалга татахдээрээ тулаад байгаа ньгашуун үнэн юм.
Эрх мэдэл албан тушаалд очингуутаа л төрөл садан найз нөхөдөө ямар ч сонгон шалгаруулалтгүй түр томилдог дараа нь дасгаж байгаад Төрийн албаны Зөвлөлийн даргаБ.Баатарзоригоор дүгнэлт гаргуулж тохируулга хийдэг бурангуй технологийг халахгүй бол авилгыг яагаад ч бууруулж чадахгүй гэдэг нь ойлгомжтой.
Авилгынэсрэгманлайлал үзүүлнэ гэж удаа дараа уран яруу илтгэдэг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын манлайлал огт харагдахгүй байна. Тэр л өөрөө төрийн албаны туршлагагүйБ.Болор-Эрдэнэ гэгч найз эмэгтэйгээ Агентлагийн даргаар томилж хууль зөрчин буруу үлгэр дуурайлал үзүүлж байсан билээ. Ерөнхий сайдын араас Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Д.Сумъяабазар нар нийслэл дүүргийнхээ найз нөхдүүдийг хот агентлагт татан байршуулдаг муу жишиг хэвээр үргэлжилсээр байгаад иргэд дургүй байна. Ийм сайд дарга нараас шударгаёсыг хүсэмжлэхийн оронд гудамжинд гарах нь үр дүнтэй гэсэн бодолтой иргэдийн тоо ихэсч төрийн албаны чадавхи навс унасаныг ардынбагш Ч.Авдай саяхан болсон хэлэлцүүлэг дээр халаглан ярьж сууна.
Одоо Ковидын хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдсон таван төрийн нарийн бичгийн дарга 17 Агентлагийн даргыг чөлөөлж нээлттэй сонгон шалгаруулалтаар сул орон тоог нөхөх ажээ.
Энэ шалгаруулалт хир шударга болох эсэх нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын манлайлалаас хамаарах юм.
Эдгээр 17 Агентлагийн дарга нарын дунд агентлагийн даргаар Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн найзын дүү гэдгээрээкрандуулж томилогдсонСтандарт, хэмжилзүйн газрын түр дарга Б.Билгүүн олны анхаарлыг их татаж байгаа юм.
Учир нь МАН-ын хууччуулын томоохон төлөөлөгч Ө.Энхтүвшинөмнө нь төрсөн хүү Ө.Золбоогдэд сайдаар томилуулж өөрөө элчин сайдын зөөлөн суудалд тухалсан төрийн албыг төрлийн болгох ажлыг гарамгай хэрэгжүүлэгч гэдгээрээ олны дургүйцлийг хүргэж байсан бөгөөд төрийн албаны хулгайд гаршсан нэгэн гэж иргэд ярьжбайна.
Иймээс удахгүй болох сонгон шалгаруулалт аавын хүү,ээжийн охидыг ялгаварлахгүй тэгш боломж олгосон эрх дархтануудын шахаанысүлжээг тасалсансонгон шалгаруулалт болоосой гэж нийгэм хүсэж байна. Хэрхэхийг Засгийн газар ,Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаахаруулна буй заа.
Р.Батсүх
offshore.mn