Д.АМАРБАЯСГАЛАН: Засгийн газраас Үндсэн хуулийг шинээр бичих санаачилгыг гаргаагүй

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

          Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар шинэ Үндсэн хууль боловсруулаад бэлэн болсон байна” гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал яригдах бүрд ард түмэн Үндсэн хуулийг шинээр хийх, эсвэл нэмэлт өөрчлөлтийг хийх ёстой гэх байр суурийг олон түвшинд илэрхийлж байгаа. Ялангуяа, шинэ Ардчилсан Үндсэн хуулийг баталсан ахмадуудын зүгээс тухайн үеийн хууль дүрэмтэй парламенттай хэлбэр рүүгээ эргэж орох ёстой гэсэн асуудлыг хөндөж ярьдаг.  Мөн улс төрийн нам сонгодог хэлбэрийн танхимтай парламентийн засаглал руу шилжих ёстой ч гэж ярьдаг. Мөн Үндсэн хууль болон улс төр судлаачид, зарим улс төрийн намын зүгээс нэмэлт өөрчлөлт хийх замаар тоог нэмж, тогтолцоог холимог системд хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлснийг ард түмэн мэдэж байгаа байх. Үндсэн хуулийг 1992 оноос хойш, нэмэлт өөрчлөлт хийх, шинээр бичихтэй холбоотой санаачилга өнгөрсөн 30 жилийн хугацаанд 10 гаруй төрлийн шинэ Үндсэн хуулийг улс төрийн нам болон Үндсэн хууль судлаач нар өөрсдөө санаачилж, бичсэн тохиолдол байдаг байна. Засгийн газрын зүгээс Үндсэн хуулинд үүсээд байгаа хяналт, зарим талын нөхцөл байдлыг засаж залруулахад хэрхэн яаж хандах уу гэдэгт зарим улс төрийн нам, судлаачтай хамтарч ажиллаж байсан тохиолдол бий. Монгол Улсын Засгийн газраас Үндсэн хуулийг шинээр бичих санаачилгыг гаргаагүй. Улс төрийн намууд, Үндсэн хуулийн судлаач нар Монгол Улсын Ерөнхий сайд болон холбогдох албан тушаалтнуудад санал хүсэлтээ тавиад, Ажлын хэсэг байгуулж, Үндсэн хуулийг ямар хэлбэрээр өөрчилж явбал улс орны хөгжил дэвшилд илүү хэрэгтэй гэдэг саналаа бид боловсруулж өгөх хүсэлтэй байсан. Үндсэн хуулийг биччихлээ гэхэд шууд батлагдахгүй. Үүнийг Монголын нийт ард түмэн шийднэ. МАН Үндсэн хуульд өөрчлөлт байна гэж үзээд, тодорхой хэмжээнд асуудлыг олон нийтийн зүгээс санал асуулгын үндсэн дээрээс шийдвэрлэх боломжтой" гэв.

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.