УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засагт суурь шинэчлэл хийх бодлого байхгүй байна

УИХ-ын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

   Хуралдааны үеэр  УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засагт суурь шинэчлэл хийх бодлого байхгүй байна. Төрд хөгжлийн бодлого төлөвлөгч байхгүй юм уу. Жижиг улс, жижиг төсөвтэй, өр зээл ихтэй боловч шинэчлэл төсөвт байх ёстой. Оюутолгойн далд уурхай ирэх онд ашиглалтад орж эхэлнэ. Ирэх жил 600 гаруй тэрбум төгрөг оруулахаар төлөвлөсөн нь гарч байгаа баялагтай нь харьцуулахад бага байна. Хөгжилтэй орнууд жижиг орныг шулдаг, удирдлагуудад нь авлига өгдөг, шилдэг жишээ нь Оюутолгойн төсөл боллоо. Оюутолгойн төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолыг хаасан, манай улсын эрх ашиг хангагдахгүй байгаа. Ирэх онд үргэлжлүүлж ажиллах шаардлагатай байна” гэлээ.

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.