Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн нээлттэй сонсголыг зохион байгуулна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны аравдугаар сарын 21-нд 01/1458 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Нэргүйн Батчимэгийг, 01/1459 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Бадамдоогийн Ганболдыг, 01/1460 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Мөнхөөгийн Пүрэвсүрэнг тус тус нэр дэвшүүлэн УИХ-д илгээсэн. Харин Хууль зүйн байнгын хорооны 2022 оны арваннэгдүгээр сарын 8-ны хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны 11 дүгээр сарын 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. 

Нэр дэвшигчид:

Нэргүйн Батчимэг 

Бадамдоогийн Ганболд

Мөнхөөгийн Пүрэвсүрэн

            Нэр дэвшигчийн сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын хэсгийн 51-267155 утсаар болон khulan@parliament.mn хаягаар ирүүлэх бөгөөд нэр дэвшигчийн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2022 оны арвандүгээр сарын 25-ны 17.00 цагаас өмнө khulan@parliament.mn имэйл хаягт илгээх юм байна. 

offshore.mn

http://offshore.mn
© 2025 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.