Мандал сумын цагдаа З нь өөртөө давуу байдал олгож, төрийн байгууллагад их хэмжээний хохирол учруулжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтсийн албан тушаалтан өөртөө давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогджээ. Тодруулбал, АТГ-т ирсэн гомдлын мөрөөр тус газрын мөрдөгчид ажиллаж, Мандал сумын цагдаагийн албан тушаалтан З нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал олгож, төрийн байгууллагад хохирол учруулсан эсэхийг шалгасан байна. Тус хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.

         Ташрамд дурдахад, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 44 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 137 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 106 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа гэж мэдээллээ.

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.