Д.ГАНБАТ: АН цэгцрэх, учраа олох, сөрөг хүчин байх бүх зүйлийг гартаа авсан

Ардчилсан намаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан шаардлага хүргүүлж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Хүргүүлж буй шаардлагын талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт ҮБХ-ны намрын анхдугаар хурлаа хийж, ҮБХ-ны даргаар сонголоо. Энэ бол маш идэвхтэй өргөн оролцоотой хурал боллоо. АН-ын удирдлага, АН цэгцрэх, учраа олох, сөрөг хүчин байх бүх зүйлийг гартаа авсан. Гадуур, дотуур янз бүрийн зүйл яриад яваа нөхдүүд ҮБХ, АН дээрээ эвлэлдэн ирж нэгдэх ёстой. Удаа дараа АН-ын нэр дээр албан тушаал авсан нөхдүүд ч байдаг. Эдгээр нөхдүүд хүнд хэцүү цагт АН-аа тойрон нэгдэн нягтрах цаг үе эхэлж байна. Шаардлагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардуулж өгнө" гэв

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.