Д.ӨНӨРБОЛОР: МХЕГ-ЫГ ТАТАН БУУЛГАЖ БАЙГАА НЬ ХЭР ОНОВЧТОЙ ВЭ

УИХ-ын чуулганаар 2023 оны Улсын төсвийн хууль болон дагалдаж буй хуулиудын  талаар хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай гэсэн бие даасан хууль орж ирсэн байна. Энэ хуулийн  төсөлд зарим сайн талууд байна. Жишээлбэл, Хяналтын тогтолцоо бэхжих,  хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, төрийн үйлчилгээг хянуулах зэрэг чухал асуудлуудыг тусгасан байна. Мөн МХЕГ-ын чиг үүрэг бодлогын яамдад шилжиж байгаа нь бодлого, хяналт хоёрыг нэг субъектэд байлгах нь хэр оновчтой вэ?

Д.Баасандорж: Өнөөдрийн манай тогтолцоо бол бодлого, хэрэгжилт хоёр тусдаа хяналт нь өнгөрсөн 20 жил МХЕГ дээр явсаар ирсэн. МХЕГ-т анх 30 гаруй хяналтын арга хэмжээ байсан. Харин одоо 26 бодлого дээр хяналт хийгээд явж байгаа.  МХЕГ  хяналтаа хийгээд эргээд салбарын яамтайгаа бодлогыг сайжруулах тал дээр уялдаа холбоо байдаггүй. Бодлого, хэрэгжилт, хяналт  нэг дор нэгдсэнээ илүү үр дүнтэй хэрэгжих давуу талтай.

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.