Х.Оргил-Эрдэнэ, Д.Доржханд нарыг цагдан хорьжээ. Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэ, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга байсан Д.Доржханд нарыг цагдан хорьж, шалгаж буй аж.
Х.Оргил-Эрдэнийн хувьд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тавьж буй дээрх чиглэлийн замын ажлыг гүйцэтгэгч Хятадын компанийн захирлаас 2019 оны арвахоёрдугаар сарын 30-нд 20 мянган юнийн хахууль авсан үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдаж, улмаар 14 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. Харин Д.Доржханд Төв аймагт тавих авто замын шинэчлэлийн ажлын өртгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, "Ялгуусан" компанид давуу тал бий болгон, улсад 420 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдож байсан бөгөөд шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаас хойш хэрхсэн нь тодорхойгүй болсон.
Дээрх гурван хүнээс гадна "Дарханы замын" гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн Зам тээврийн хөгжлийн дэд сайд, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, өдгөө ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт холбогдуулан 48 цагийн хугацаатай албадан саатуулсан юм.
offshore.mn