БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАР: Монголбанкны бодлогын хүү өссөн учир ипотекийн зээл олгох боломжгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

      Хуралдааны үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “2023 онд ипотекийн зээлийг зогсооно” гэсэн юм. Энэ талаар БХБ-ын  сайд Б.Мөнхбаатар мэдээлэл өглөө.

    Тэрбээр "Монголбанкны бодлогын хүү өссөн мөн 2021, 2022 онд ипотекийн зээлийн хүүг улсаас төлүүлээгүй учраас зээл олгоход хүндрэлтэй байна.Тэр мөнгө орж ирж байж хуримтлал үүсэж, зээл олгох боломж бүрдэнэ. Мөн барилгын материалын үнийн өсөлт тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байна.  Энэ оны хувьд бага хэмжээний ипотекийн зээл олгосон. Бид төвлөрлийг бууруулах зорилгоор орон нутагт ипотекийн зээл олгохыг бодлогоор дэмжиж байгаа. Гэхдээ орон нутагт барилга бариад л шууд зарагдах юм шиг ойлгож байна. Тухайлбал, Завхан аймагт барилга барих инженерийн дэд бүтэц бараг байхгүй. Төв аймгийн Зуунмод суманд дахин барилга барих боломж байхгүй. Тэгэхээр бид томоохон аймгуудад инженерийн дэд бүтэц зохион байгуулж, хүний нүдэнд харагддаггүй асуудлуудыг нь шийдэж өгнө.

     Жишээ нь, Баянхонгор аймагт дэд бүтцийн асуудал нь шийдэгдэж, барилгууд барьж байна. Төвлөрлийг бууруулж, орон нутагт ажлын байр нэмэгдэж, амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд анхаарна. Тиймээс ч ипотекийн зээлийг бага хүүтэйгээр олгож байгаа. Монголын Ипотекийн Корпораци энэ асуудал дээр оролцоод л явж байгаа. Иргэд ипотекийг зээлээ 20-30 жилийн хугацаанд хувааж төлдөг. Энэ асуудлыг арилжааны банкнууд дангаар шийдэж чадахгүй. Олон улсын байгууллагууд ипотекийн зээлийн шахалтыг үзүүлж байгаа” гэв.

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.