Л.ЭНХ-АМГАЛАН: МҮИС гэдэг нэр МУИС-ийн оюуны өмч

Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л.Энх-Амгалан МҮИС-ын нэртэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

      Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоо үүссэний 80 жилийн ой болж байна. Энэ түүхийг Монгол Улсын их сургууль 80 жилийн хугацаанд бичиж үлдээсэн байна. Өнгөрсөн 80 жилийн түүхийн хугацаанд 1992 онд Монгол Улсын Ардын их хурлын тогтоолоор Монгол Улсын Үндэсний их сургууль хэмээх нэр МУИС-д олгогдсон. Тиймээс МҮИС гэх нэр бол МУИС-ийн оюуны өмч. МУИС-ийн өнгөрсөн 80 жилийн түүхээр,туршлагаар, ололтоор бичигдсэн түүх юм. Тиймээс хэн нэгэн этгээдийн хууль бус үйлдлээр, хэн нэгэнд МҮИС гэх нэр өмчлөгдөж, ашиглагдаж  болохгүй. Энэ бол гэмт хэрэг. Тийм учраас өнөөдрийн хурлаар МҮИС гэх нэр МУИС-д хадгалагдаж үлдэх ёстой гэсэн шийдвэр гарлаа. Маргаан олон жил үргэлжилсэн. Хамгийн сүүлд оюуны өмчийн маргаанд МУИС ялсан. Тиймээс МҮИС гэдэг нэр Монгол Улсын их сургуульд хадгалагдах эрхзүйн орчин бүрдэж байна” гэв.

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.