УИХ-ын гишүүн асан, одоогоор хорих газар саатуулагдаж буй Н.Номтойбаяр Б.Мандхай гэдэг бүсгүйтэй хуримын ёслол хийж гэр бүл болж байсан цаг саяхан мэт.
2016 оны намар гэрлэсэн залуу хос хоёр охинтой болсон ч тэдодоо бол тус тусын амьдралын мөрөө хөөсөн. Салалтын шалтгаан нь Киви-гийн Агий байсан гэдэг. Юутай ч таван жил хамтдаа амьдарч, МАН Алтан сарнай наадмын гол чимэг байсан хос олны өмнө хамт гарахаа больсон. Харин хоёр охины аав, нэгэн цагт ханилж явсан болохоор Б.Мандхай одоо ч Н.Номтойбаярт хүндэтгэлтэй ханддаг бололтой.
Мунзуй хочит Нямдорж, үе үе гарч ирэн УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын тухай ярилцлага өгдөг. Өнгөрсөн сонгуулийн үеэр ч нэгэн телевизээр гарсныг хараад нам гүмхэн амьдардаг Б.Мандхай энэ талаар тухайн үед олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо ингэж илэрхийлж байжээ.
Тэрбээр, Худлаа ярьж байгаа хүн хамгийн сайн ой санамжтай байх хэрэгтэй байдаг, гэтэл хэлж ярьж байгаагаа мартаад орж гараад л, би юу ярьж байлаа гээд л хөтлөгчөөсөө байн байн асууна, барин тавин худлаа ярина. Ийм хүнийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулж л байдаг, тэрийг нь үзсэн хүмүүс шүүлтүүргүй итгэж л байдаг. Миний мэдэхээр Номтой бол Мунзо, түүний эхнэр Уянга хоёрт хүүхэдтэй болоход нь тусалж Солонгос руу явуулж үр суулгуулж үртэй болоход нь бүхий л талаар туслаж дэмжсэн. Мэдээж мөнгө төгрөг ч их орсон, миний мэдэхийн 60к $ хавьцаа зардал Номтойгоос гарсан байдаг. Үүний үр дүнд тэд Дорж гэдэг хөөрхөн хүүтэй болж ёстой л амьдрал бэлэглэлээ гэж баярлаж байсан байх. Гэтэл нөгөө Мунзо маань миний дунд охиныг Солонгост төрсний дараа эмнэлгийн төлбөрт төлөх ёстой 10к $ -г солиулаад ир гээд өгөөд явуулахад мөнгө ч үгүй өөрөө ч үгүй тэр чигээрээ л голроод алга болсон хүн. Ер нь ингээд л холбоо тасарсан байх. Энд хэлэх гэсэн санаа маань мөнгөнөөс илүү анд найзын итгэлцэлийн асуудал байсан гэж бодож байгаа. Тэгсэн сонгууль болгоны өмнө гарч ирж үлгэр домог зохиож тэр үлгэрүүд нь өмнөхөөсөө зөрөөд л яваад байх юм. Эрийн шинжгүй өөдгүй л хүн юм гэж бичиж байжээ.
http://www.zaluu.mn/p/55993.html
offshore.mn